ХУРААНГУЙТҮЛХҮҮР ҮГС: Тэс адуу, Д-гогцоо, хяналтын хэсэг, адууны гаплотип ОРШИЛ Монгол адуу нь нүүдлийн мал аж ахуйн нөхцөлд уналга эдэлгээнд ашиглахад тохирсон, монгол орны эрс тэс уур амьсгалд сайн зохицсон, ихээхэн тэсвэр хатуужилтай, харьцангуй жижгэвтэр биетэй байдаг. Өнөөдрийн байдлаар генетикийн олон янз байдал болон гарал үүслийн судалгаа нь дутмаг байгаа билээ. Адууны митохондрийн ДНХ-ийн (мтДНХ) хэсэг нь ойролцоогоор 16600 хос нуклеотид хэмжээтэй 37 генийг агуулсан ба Д-гогцоо хэмээн нэрлэгдэх үл кодлох хэсэг нь 1192 хос нуклеотидоос тогтоно [1, 2,3]. Д-гогцоо нь 2 хэт хувьсамтгай хэсэг (HV1 , HV2 хэсэг), 4 хадгалагдсан дарааллын блок (conserved sequence block) болон TGTGCACC гэсэн 8 хос нуклеотид хэмжээтэй тандем дарааллыг агуулна [4]. Ishida болон бусад судлаачид Адууны (Equus) төрлийн амьтдын филогенетикийн холбоо хамаарлыг судлах зорилгоор адууны мтДНХ-ийн бүтэн дарааллыг олшруулан хэт хувьсамтгай хэсгийг тогтоожээ. Тэд зөөврийн РНХ-ийн хоёр талд байрлах пролин нийлэгжүүлэгч хэсэг болон хадгалагдсан дарааллын блокын төв (central conserved sequence block) хэсгийн хооронд орших хэт хувьсамтгай нэгдүгээр хэсэг нь нийт митохондрийн ДНХ-ийн хувьд хамгийн их мутацийг агуулсан хэсэг болохыг тогтоосон [5]. Бид энэхүү судалгааны ажлаар Тэс омгийн адууны генетик олон янз байдлыг тодорхойлох зорилгоор мтДНХ-ийн Д-гогцооны хэсгийн хэт хувьсамтгай 1-р хэсгийн дарааллыг олшруулан гаплотипийг тодорхойлж уг үр дүнд үндэслэн гаплогруппийг илрүүлэв.
In order to assess the genetic diversity and maternal lineages of Mongolian native horse populations, we examined using mitochondrial DNA control region sequence analyses. The control region of mitochondrial DNA is widely used for population and evolutionary studies because of its high level of sequence variation, in addition to a lack of recombination and maternal heritance. To determine genetic diversity and maternal heritance, we collected 19 blood samples of Darhad horses from Khuvsgul, Tes horses from Zavkhan and Taij horses from Dundgobi, Mongolia. In this study, 16 haplotypes and 51 polymorphic sites were detected. Haplotype diversity was 0.9766 and nucleotide diversity was 0.0212 in Mongolian native horses. Finally, 5 horse haplogroups (A, C, D, F, I) were identified in 16 haplotypes in this study.
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.