The local hair treatment product set “Khalgai” consists of three kinds of products: shampoo, conditioner, and protein. The uniqueness is that all products in the set contain yeast hydrolysate, rich in copper and zinc. The copper and zinc contents in shampoo, conditioner, and protein of this set were 0.53, 34.6; 1.33, 41.3; 5.1, 25.4 mg/kg, respectively, and heavy metals levels measured in all product samples were within the permissible limits for cosmetics. Here, we investigated the effects of copper and zinc enriched yeast hydrolysate-containing hair care products on human hair morphology. A total of 100 females (control group n=50, experimental group n=50) living in Ulaanbaatar, aged between 20 and 60, were subjected to the measurement of scalp hair morphological characteristics before and after using the product. Women in the experimental group were involved in 28 days of treatment with the “Khalgai” set product. Hair density, hair diameter, and follicular units were analyzed at five different scalp sites using quantitative trichoscopic analysis by the TrichoSciencePro v1.7 program before and after treatment. As a result of using the “Khalgai” set product for 28 days, participants' hair density increased by 14-25%, and hair diameter increased by 7-13% (3-5% for normal hair, 1-4% for thick hair) and the number of hairs per follicular unit increased by 1-7%, respectively, indicating improved morphological quality. The research results suggest a possible effect of copper and zinc enriched yeast, which contains in “Khalgai” hair care products, might improve characteristics by supplying nutrients to the hair and scalp. Зэс болон цайраар баяжуулсан дрожжийн гидролизат агуулсан үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэсний дараах үсний морфологийн өөрчлөлт Хураангуй: “Халгай” нэрийн буурал үс арчилгааны цогц бүтээгдэхүүний багцад шампунь, ангижруулагч, уураг гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн багтсан бөгөөд найрлагад нь зэс, цайраар баяжуулсан дрожжийн гидролизат орсноороо онцлог юм. Энэхүү багцын шампунь, ангижруулагч, уураг зэрэг бүтээгдэхүүнд агуулагдах зэс, цайрын хэмжээ харгалзан 0.53, 34,6; 1.33, 41.3; 5.1, 25.4 мг/кг байсан бөгөөд хүнд металлын агууламж нь ДЭМБ-аас гаргасан гоо сайхны бүтээгдэхүүнд тавигдах шаардлагад нийцэж байв. Дээрх бүтээгдэхүүнүүдийн үсний бүтцэд үзүүлэх нөлөөг тогтоох судалгаанд Улаанбаатар хотын оршин суугч, 20-60 насны 100 эмэгтэй (хяналтын бүлэг n=50, туршилтын бүлэг n=50) хамрагдсан. Туршилтын бүлгийн эмэгтэйчүүд судалгааны 28 хоногийн хугацаанд үс арчилгааны цогц бүтээгдэхүүний багцыг хэрэглэсэн ба туршилт эхлэхийн өмнө болон төгсгөлийн хоногт толгойн хуйхны 5 цэгт үсний диаметр, нягтаршил, нэг уутанцар дах үсний тоо ширхгийн хэмжээг тодорхойлж, TrichoSciencePro v1.7 оношилгооны программ дээр тооцоолон үнэлсэн. “Халгай” буурал үсний цогц бүтээгдэхүүний багцыг 28 хоногийн турш хэрэглэсний дүнд оролцогчдын үсний нягтаршил 14-25%-иар, үсний диаметр 7-13%-иар нэмэгдэж, нэгж уутанцарт байх үсний тоо ширхэг 3-5% (хэвийн ширхэгт), 1-4% (бүдүүн ширхэгт)-иар тус тус нэмэгдэж, үсний морфологийн чанар сайжирсныг статистик магадтай тогтоов. Үүнийг “Халгай” нэрийн буурал үс арчилгааны цогц бүтээгдэхүүний найрлагад агуулагдах зэс, цайраар баяжуулсан дрожжийн задрагийн үс, хуйхны тэжээлийн хангамжийг сайжруулсантай холбон үзэж болно. Түлхүүр үг: “Халгай”, эрдэс, үсний диаметр, нягтаршил, ширхэг
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.