Inulin is a natural polysaccharide abundant in plants. In the latest decades, in Mongolia, have been cultivated some plants which used in traditional medicine. Inulin polysaccharides were isolated from the roots of the Helianthus tuberosus L. and Inula helenium L. by ultrasound-assisted, microwave extraction, and conventional extraction methods. This polysaccharide is light yellow, tasteless, powder. The polysaccharide structure was confirmed by infrared spectroscopy (FT-IR). The poly fructose content of the Helianthus tuberosus L. ranged from 69 to 84%; in comparison, Inula helenium L ranged from 13 to 51%. The IR-FT spectra revealed typical inulin structure - 820, 876, and 937 cm-1 with terminated α-D-glucose residue. Булцуут цэцэг (Helianthus tuberosus l.) Өндөр зоосон цэцэг (Inula helenium l.) -ийн үндэснээс инулин гарган авах боломж Инулин нь ургамалд элбэг байдаг байгалийн полисахарид бөгөөд манай оронд инулинаар баялаг зарим төрлийн ургамлыг амжилттай нутагшуулан тарималжуулж байгаа билээ. Манай оронд нутагшсан Булцуут цэцэг (Helianthus tuberosus L.) болон Өндөр зоосон цэцэг (Inula helenium L.) ургамлын үндэснээс инулин полисахаридыг хэт авиа (ХА), богино долгион (БД) болон уламжлалт хандлах аргын тусламжтайгаар ялган авлаа. Энэ полисахарид нь ямар нэгэн амтгүй, цайвар шаргал өнгөтэй, нунтаг хэлбэртэй. Уг полисахаридын бүтцийг нил улаан туяаны спектроскопийн (FT-IR) аргаар баталгаажуулсан ба инулины агууламжийг нийт фруктозод шилжүүлэн тооцов. Булцуут цэцгийн полифруктаны агууламж 69-84%, Өндөр зоосон цэцгийнх 13-51% хооронд хэлбэлзэж байсан бөгөөд богино долгионы тусламжтай ялган авсан инулины полифруктаны агууламж хамгийн өндөр байв. НУТ-ны спектрийн шингээлтээр инулины бүтцийн гол зурвасууд нь 820, 876 саяны хэсэгт болон фураноз хэлбэртэй b-D-фруктоз, харин 937 см-1 саяны хэсэгт пираноз хэлбэртэй a-D-глюкозын үлдэгдэл байгааг харуулж байна. Түлхүүр үг: булцуут цэцэг, инулин, НУТ спектроскоп, өндөр зоосон цэцэг, полифруктан
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.