The blood sucking 4 species ticks of Haemaphysalis genus were distributed in Mongolia, that an important vectors of diseases transmitting to human and animals and causing economic lost. Newly found Haemaphysalis females in Selenge province was confirmed to H. concinna species based on following features: strong lateral margins of palp article II, heart-shaped scutum with widest at middle, short-wide hypostome, sharpen cornua of basis capituli, posterior margins of basis capituli, ventral surface of basis capituli, latero-anterial I festoon connected with lateral, anterior groove of genital pore and additional spur of leg I trochanter. To confirm morphological description of H. concinna, CoxI sequence analysis was done and results was showed H. concinna CoxI sequences in GenBank with 86-89% identity. The results indicate that the Haemaphysalis concinna tick was distributed in Mongolia and it is announcing that the spread of Haemaphysalis tick in Selenge aimag. Сэлэнгэ аймгийн нутгаас шинээр олдсон Heamphysalis concinna хачгийн хэлбэр зүйн судалгаа Хураангуй: Монгол оронд Haemaphysalis төрлийн 4 зүйлийн хачиг тархан хүн, мал амьтанд шимэгчилж өвчин дамжуулан хохирол учруулдаг. Сэлэнгэ аймгийн нутгаас олдсон хачиг нь хэлбэр зүйн ерөнхий онцлогоороо Haemaphysalis төрөлд хамаарагдаж байлаа. Хошууны пальпын II үеийн хажуугийн нэмэлт хурц ирмэг, бамбайн дунд хэсгээрээ өргөссөн зүрх мэт хэлбэр, богино өргөн гипостом, хошууны суурийн булангийн эвэр, арын ирмэгийн илрэлт, хошууны суурийн доод гадаргуугийн хэлбэр, хачгийн захын I фестон нь зөвхөн биеийн хажуугийн ховилтой холбогдсон байдал, бэлгийн сүвийн урьдах зураасны онцлог, бэлгийн сүвийн хэлбэрийн онцлог, ялгадасны сүвийн арын ховилын онцлог, I хөлийн I үеийн нэмэлт өргөс хэлбэрийн өргөсөлт зэрэг онцлогоороо Haemaphysalis concinna зүйлийн хачиг болох нь батлагдав. Энэхүү хачгийн морфологийн ялган танилтыг CохI генийн нуклеотидын дарааллыг тогтоон баталгаажуулахад ГенБанкинд бүртгэлтэй H. concinna хачгийн нуклеотидын дарааллуудтай 86-89%-ийн адил байлаа. Бидний судалгааны үр дүнд хэлбэр зүйн онцлог, нуклеотидын дараалал тогтоох шинжилгээгээр Монгол оронд H. concinna зүйл хачиг тархсан нь тогтоогдсон тул Монгол орны хачгийн жагсаалтанд оруулж болохыг баталгаажуулж байна. Мөн энэхүү судалгаагаар Сэлэнгэ аймгийн нутгаас Haemaphysalis төрлийн хачиг анх удаа илрүүлэв. Түлхүүр үг: Цус сорогч хачиг, Haemaphysalis concinna, хэлбэр зүй, Сэлэнгэ аймаг
ХУРААНГУЙЗагас нь хүнс тэжээлийн бас нэг баялаг бөгөөд олон зуун жилийн турш тэдгээрийг судалж, хамгаалан, ашиглаж ирсэн. Манай орны 3 ай савын гол, мөрөн, нуурт 2 анги, 8 баг, 13 овог, 44 төрөлд хамаарах 70 гаруй зүйл загас тархжээ. Хэрлэн голын дагуу хийгдсэн загасны паразитын судалгаагаар 3 зүйлийн загас илэрч байв. Судалгаанд хамрагдсан n=25 загасанд өвчний шинжилгээ хийхэд 8 тооны Амарын сугас (Leuciscus waleckii) загас Ichthyoxenus amurensis паразитаар халдварласан байв. Ichthyoxenus amurensis нь сугас загасны цээжний сэлүүрийн хоорондын болон хэвлийн арьсыг цоолон хэвлийн хөндийд нэвтэрдэг болох нь тогтоогдов. Ichthyoxenus amurensis зүйл шимэгчээр халдварласан загасны өсөлт удааширч, бие давжаарах, биеийн жин буурдаг болох нь батлагдав. Мөн Ichthyoxenus amurensis нь эм загасанд илүү шимэгчилж буйг судалгаагаар илрүүлэв. Хэрлэн голын сав газар дахь Амарын сугас загасанд Ichthyoxenus amurensis зүйл шимэгчилж буйг анх тутам илрүүлсэн болно. ТҮЛХҮҮР ҮГ: Ichthyoxenus amurensis, паразит, биеийн өсөлт, тарга авалт ОРШИЛ Сүүлийн жилүүдэд загас, загасан бүтээгдэхүүний дэлхий нийтийн эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдэж байгаатай уялдан загас судлалын суурь судалгаа олон чиглэл,өргөн цар хүрээтэй хийгдэж байна. Манай орны хувьд 1942 оноос загасны биологи, экологийн судалгаа хийгдэж эхэлсэн [1]. Усан санд маш хурдан тархдаг өвчнүүд загасны өсөлт хөгжил, морфологи, физиологийн бүтэц, загасны тоо толгойд сөргөөр нөлөөлдөг [2]. Монгол орны агнуурын загасны халдварт болон паразиттах өвчний судалгааг нарийвчлан хийж, халдварын эрчимжил, үүсгэгчийн биологи, экологийг судлах нь эпизоотологи, эдийн засагт төдийгүй хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад чухал ач холбогдолтой болох юм. Ichthyoxenus нь үе хөлтний хүрээний Cymothoida овгийн хавч юм. Энэ нь аль ч усан санд амьдрах чадвартай ба олон улсын нийтлэг зүйлийн нэршил нь "Sea lice" буюу "Загасны бөөс" юм [3]. Сибирь болон төв Ази, Европ даяар хамгийн өргөн тархсан байдаг. Ichthyoxenus amurensis зууван дугуй, хавтгайдуу хэлбэртэй, цайвар шар өнгөтэй. Бөөрөнхий 2 ниймэл нүдтэй, 7 хос хөлтэй, амны хэсэгтээ хөхүүл 2 соруултай. Энэхүү соруулууд нь аливаа амьд биед өөрийгөө DOI: https://doi.org/10.5564/mjas.v25i03.1166
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2025 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.