From 1981 to 2010, protein preparations were produced from maternal placental blood serum at the biopreparation factory. Starting from 2021, we will continue our production in line with international standards by updating our production technology and raw materials. In this study, the records, analysis and process of the immunoglobulin extracted from maternal placental blood serum from 1981-2010 and the production records of the 3-time series of immunoglobulins extracted from donor blood plasma prepared at the National Transfusion Research Center in 2021 were used. In these, comparative calculations were made for raw materials, product yield, purity, and consumption of ethanol. As a result of the study, the average yield of immunoglobulin precipitate separated from placental blood serum was 14.8 ± 2.1 g/l, the purity was 97.9 ± 1.0%, and the amount of spent alcohol was 131.3 ± 6.3 l. However, the average yield of immunoglobulin precipitate separated from the blood plasma of the donor was 25.7 ± 2.4 g/l, the purity was 98.4 ± 0.8%, and the amount of spent alcohol was 96.9 ± 0.7 l. In conclusion, the update of raw materials and technology of immunoglobulin production is the important for product output, quality and safety.
Амаржигчдын ихсийн цусны ийлдэс болон донорын цусны сийвэнгээс иммуноглобулин ялган авах технологи, үр дүнгийн харьцуулсан судалгаа
Хураангуй: Биобэлдмэлийн үйлдвэрт 1981-2010 оныг хүртэл амаржигчдын ихсийн цусны ийлдсээс уургийн бэлдмэлүүд үйлдвэрлэж байсан бөгөөд 2021 оноос олон улсын жишгийн дагуу үйлдвэрлэлийн технологи, түүхий эдэд шинэчлэл хийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. 1981-2010 оныг хүртэл Амаржигчдын ихсийн цусны ийлдсээс Иммуноглобулин үйлдвэрлэсэн болон шинжилсэн, зарцуулсан бүртгэл, Цус сэлбэлт судлалын үндэсний төвд бэлтгэсэн донорын цусны сийвэнгээс 2021 онд үйлдвэрлэсэн Иммуноглобулины 3 удаагийн цувралын үйлдвэрлэлийн бүртгэлийг ашиглан түүхий эд, бүтээгдэхүүний гарц, цэвэршилт, этилийн спиртийн зарцуулалт зэрэгт харьцуулсан тооцоолол хийв. Судалгаагаар ихсийн цусны ийлдсээс ялгасан иммуноглобулины дундаж гарц 14.8 ± 2.1 г/л, цэвэршилт 97.9 ± 1.0%, зарцуулсан спирт 131.3 ± 6.3 л, донорын цусны сийвэнгээс ялгасан иммуноглобулин тунадасны дундаж гарц 25.7 ± 2.4 г/л, цэвэршилт 98.4 ± 0.8%, зарцуулсан спирт 96.9 ± 0.7 л байв. Дээрх дүнгээс үзэхэд донорын цусны сийвэнгээс ялгасан иммуноглобулин нь амаржигчдын ихсийн цусны ийлдсээс ялгасан иммуноглобулинаас гарц 73.6%, уургийн цэвэршилт 0.5%-иар тус тус нэмэгдэж, этилийн спиртийн зарцуулалт 26.1%-иар буурсан буюу иммуноглобулин үйлдвэрлэлийн түүхий эд, технологид хийсэн бидний шинэчлэлт нь бүтээгдэхүүний гарц, чанар, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой байна.
Түлхүүр үг: биобэлдмэл, эмчилгээний уураг, эсрэгбие, анагаах ухааны биотехнологи, гаммаглобулин, дархлаа.