The reference interaction site model (RISM) theory has been applied for methane-like, ethane-like molecules and methane-ethane-like mixture. The Lennard-Jones potential is used to describe a molecular interaction. The Percus-Yevick and Martynov-Sarkisov bridge functions have been employed. For reduced temperatures of 2.5 and 5.15, the configurational internal energy for the systems has been computed as a function of a reduced number density. A mole fractions of the methane-like molecule for mixture are 0.25, 0.5 and 0.75. For the densities less than 0.6, results obtained from both bridge functions are almost indistinguishable, and for densities from 0.6 to 0.9, a minor discrepancy has been shown up. For equimolar mixture, and for density of 0.1 to 0.8 the computed findings have been compared with accurate ones obtained with a molecular dynamics (MD) simulation and a maximum deviation is 2%. Moreover, the structure for the mixture computed with the RISM equation presents good agreement with that from the MD simulation.
Метан, этаны холимог системд интеграл тэгшитгэлийн онолыг хэрэглэх нь
Хураангуй: Метан, этан төсөөт молекулууд тэдгээрийн хольцыг хос корреляци тооцоолсон интеграл аргын хүрээнд судлав. Молекуляр харилцан үйлчлэлийг Леннард-Жонс потенциалаар загварчилсан бөгөөд гүүр функцийг байгуулахдаа Перкус-Иевикийн болон Мартынов-Саркисовын ойролцооллуудыг ашигласан. Хураангуйлсан температурын 2.5 болон 5.15 утгуудад метан, этан төсөөт молекулууд болон эдгээрийн холимог системийн хувьд, метан төсөөт молекулын молийн хувь 0.25, 0.5 болон 0.75 байхад, системийн дотоод энергийг хураангуйлсан нягтаас хамааруулж тооцоолов. Нягтын утга 0.6-ээс бага байхад эдгээр хоёр ойролцооллын үр дүн хоорондоо ялгагдахгүй байсан бол, нягт нь 0.6-аас их үед зөрүү ажиглагдаж байв. Ижил хэмжээтэй хольцын хувьд, нягт нь 0.8 хүртэлх утгуудын хувьд, дотоод энергийн утгыг нарийвчлал сайтай молекулын динамикийн загварчлалын үр дүнтэй харьцуулахад зөрүү нь 2%-аас хэтрэхгүй байв. Түүнчлэн холимог системийн бүтцийг дүрсэлж молекулын динамикийн загварчлалын үр дүнтэй харьцуулахад ерөнхийдөө сайн таарч байв.
Түлхүүр үг: метан, этан, интеграл тэгшитгэл, дотоод энерги