“…D. nuttalli (Olenev, 1928) хачгийг бэлчээрийн хачиг гэх бөгөөд малчид эрэгчин хачгийг цоохор нуруут, эмэгчин хачгийг алтан сэрвээт, эсвэл алтан толгойт хэмээн нэрлэдэг (Болдбаатар, Бямбаа, 2016б). Цус сорогч хачгийн өндгөвчний хэлбэр, ооцитын хөгжил, хэлбэр зүйн онцлогийн судалгаанууд Dermacentor andersoni, D. variabilis (Sonenshine, 1991), Amblyomma rotundatum (Sanches et al, 2012), A. cajennense (Denardi et al, 2004), A. triste (Olivera et al, 2006), A. brasiliense (Sanches et al, 2010), A. varium (Sanches et al, 2014), Rhipicephalus (Boophilus) microplus (Saito et al, 2005), R. sanguineus (Oliveira et al, 2005), Haemaphysalis longicornis (Mihara et al, 2018) хачгуудад судлагдсан байдаг. D. nuttalli хачиг нь туларемиа, ку-чичрэг, хачгийн риккетсиоз, хачигт энцефалит, адуу, үхрийн бабезиоз, хонины анаплазмозын үүсгэгчийн дамжуулагч вектор болдог (Бямбаа, 1994;Battsetseg et al, 2001Battsetseg et al, , 2002Болдбаатар, Бямбаа, 2016).…”