Polysaccharides are of great interest to scientists due to their special properties such as non-toxicity, specific physical and chemical properties, therapeutic effects, biodegradability, and biocompatibility. In recent years, research has been intensively conducted on the isolation of polysaccharides from natural raw materials by conventional and non-conventional methods, to determine their structure and biological activity for practical application.In this research, the optimal conditions for extracting arabinogalactan, inulin, and glucan-type polysaccharides from the Siberian larch (Larix sibirica L.) sawdust, the root of cultivated Jerusalem artichoke (Helianthus tuberosus L.), and Oyster mushroom (Pleurotus ostreatus) by conventional methods.The crude polysaccharides were extracted and purified by a re-precipitation method, Sevag reagent, trichloroacetic acid (TCA), and calcium hydroxide, and their physicochemical properties were identified by FT-IR.
Байгалийн гаралтай түүхий эдээс полисахарид ялгах тохиромжтой горим тогтоосон дүнгээс
Хураангуй: Полисахарид нь олон төрлийн эмчилгээний үйлдэл үзүүлдэг, хоргүй, физик химийн өвөрмөц шинж чанартайгаас гадна организмд амархан задардаг, бионийцтэй тул судлаачдын анхаарлыг ихээр татаж байна. Сүүлийн жилүүдэд байгалийн гаралтай түүхий эдээс полисахаридыг уламжлалт болон уламжлалт бус аргуудаар ялган, бүтэц байгууламжийг тодорхойлж, биологийн идэвхийг тогтоох, хэрэглээнд нэвтрүүлэх судалгаа эрчимтэй хийгдэж байна. Бид энэхүү ажлын хүрээнд Хар модны (Larix sibirica L) хаягдал үртэс, тарималжуулсан Булцуут наранцэцгийн үндэс (Helianthus tuberosus L), Хясаан дэрвээлж (Pleurotus ostreatus) мөөгнөөс уламжлалт аргаар арабиногалактан, инулин, глюканы төрлийн полисахарид ялган авах тохиромжтой горимыг тогтоолоо. Ялган авсан полисахаридуудыг дахин тунадасжуулах арга, Севагийн урвалж, гурванхлорт цууны хүчил, кальцийн гидроксидын уусмал ашиглан бусад хольцоос цэвэрлэж, шинж чанарыг FT-IR ашиглан тодорхойлов.
Түлхүүр үг: тохиромжтой горим, уламжлалт арга, арабиногалактан, инулин, глюкан полисахарид