In recent years, Ulaanbaatar, the capital of Mongolia, has experienced very rapid urbanization. Different reasons are considered for urban expansion, however, the main cause is connected with a mass movement of rural people seeking for improved living conditions. The aim of this study is to analyse changes in urban land use in the central part of the capital city using remote sensing (RS) and geographic information system (GIS) datasets. For the development of the principal digital spatial database, a 1:5000 scale topographic map and a historical description of the elements of land use were used. To update the database and extract reliable urban land use information, very high-resolution panchromatic and multispectral Quickbird images of 2023 were fused. For fusion, three different data fusion techniques such as a Brovey transform, Gramme-Schmidt method and intensity-hue-saturation (IHS) transformation were compared in terms of the enhancement of spatial and spectral variations of the available classes. Of these methods, the IHS transformation gave a superior result in terms of both spectral and spatial separations between different objects and classes. Therefore, for this technique was selected for further analysis. Overall, the research showed that the central part of Ulaanbaatar city became very dense and precise planning should be considered.
Улаанбаатарын хотын газар ашиглалтын өөрчлөлтийг зайнаас тандах судлал ба ГМС ашиглан судалсан дүн
Сүүлийн жилүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатарт хотжилт маш хурдацтай нэмэгдэж байна. Хотжилт тэлэх олон шалтгаан бий боловч гол шалтгаан нь амьдралын нөхцөлийг сайжруулахыг эрэлхийлж буй хөдөөгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой юм. Энэхүү судалгааны зорилго нь зайнаас тандах судлал (ЗТС) болон газарзүйн мэдээллийн систем (ГМС)-ийн өгөгдлийг ашиглан нийслэлийн төв хэсгийн газар ашиглалтын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийх юм. 1:5000 масштабтай байр зүйн зураг болон газар ашиглалтын элементүүдийн түүхэн өгөгдлүүдээр орон зайн мэдээллийн санг бүрдүүлэн судалгаанд ашигласан болно. Мэдээллийн санг шинэчилж хотын газрын ашиглалтын бодит мэдээллийг гарган авахын тулд Quickbird дагуулын 2023 оны хэт өндөр нарийвчлалтай панхроматик болон олон бүсчлэлийн зургуудыг нэгтгэн ашиглалаа. Дүрс мэдээг нэгтгэхдээ ангиудын орон зайн болон спектрийн тодролыг сайжруулах үүднээс Бровейн шилжүүлэлт, Грамм-Шмидтийн арга ба өнгө-эрчим-ханалт (IHS) хувиргалтын аргуудыг ашиглан үр дүнгүүдийг харьцуулсан. Эдгээр аргуудаас IHS-ийн хувиргалтын үр дүн нь өөр өөр объект болох ангиуд хоорондын спектрийн болон орон зайн хувьд хамгийн сайн ялгаж байсан тул цаашдын дүн шинжилгээнд сонгосон. Энэхүү судалгааны үр дүн нь Улаанбаатар хотын төв хэсэг хэт их нягтшилтай, нарийн төлөвлөлт хийх шаардлагатай байгааг харууллаа.
Түлхүүр үгс: Хотын газар ашиглалт, Зайнаас тандан судлал, дүрс мэдээг нэгтгэх, өөрчлөлтийн судалга