ХУРААНГУЙ
mn --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Редакцид ирүүлсэн: 2017.05.12 --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ОРШИЛСүүлийн жилүүдэд нанохэмжээтэй жижиг хэсгийг хэрэглэж, шинэ шинж чанар бүхий материал гаргаж авах нь олон судлаач, эрдэмтэдийн сонирхлыг маш ихээр татаж байна. Барилгын материалын шинж чанарт тавигдах шаардлага нэмэгдэхийн хирээр түүнд нанонэмэлтийг өргөн хэрэглэж байна. XXI зуун гарсанаар цемент, бетон салбарт эрчимтэй өөрчлөлт гарч төрөл бүрийн химийн нэмэлт болон нанонэмэлт материалууд дотроос наноцахиурын оксид нь материалын чанарыг эрс сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон. Цементийн бат бөх, гидратжилт, өгөршилтэнд тэсвэртэй DOI: http://dx.doi.org/10.5564/pmas.v57i2.847 Proceedings of the Mongolian Academy of Sciences Наноцахиурын оксидын нэмэлттэй цементэн бетоны механик шинж чанар Хөтөл, Улаан, Налгартүшиг цементэд наноцахиурын оксидын хэмжээг цементийн жингийн 0.5 %, 1.0 %, 1.5 %, 2.0 %, 2.5 % харьцаагаар цементэд тус тус нэмж, поликарбоксил ViscoCrete 5540 бетоны химийн нэмэлтийг уян налархайжуулагч болгон цементийн жингийн 1.0 %-иар нэмж түүний шахалтын бат бэхийг 3, 7, 14, 28 хоногуудад тодорхойлсон үр дүнг Зураг 3, 4, 5-т харуулав. Зураг 5-аас харахад наноцахиурын оксидын 0.5 %-ийн нэмэлттэй Налгартүшиг цементийн 28 хоногийн бат бэх нь хамгийн өндөр (79.29 МПа) байна. Харин нэмэлтийн хэмжээ ихсэх тусам шахалтын бат бэх буурч байна. Наноцахиурын оксидын нэмэлтэй Налгартүшиг цементийн шахалтын бат бэх 28 хоногт огцом өсөлт үзүүлсэн байна. Эдгээрээс дүгнэхэд наноцахиурын оксидын нэмэлт 1 %-иас их үед цементэн бетоны шахалтын бат бэхийг бууруулдаг байна.
Наноцахиурын оксидын нэмэлттэй цементэн бетоны эрдсийн найрлагаЦементийн жингийн 0.5 %, 1.0 %, 1.5 %, 2.5 %-ийн наноцахиурын оксидын нэмэлттэй дээжүүдийн рентген фазын шинжилгээний үр дүнг Зураг 6, 7, 8-д тус тус харуулав. Зураг 6. Нэмэлтгүй (а) болон 0.5, 1.0, 1.5, 2.5 % (б, в, г, д) Наноцахиурын оксидын нэмэлтийн хэмжээ 1.0 %-иар нэмэхэд кальцийн гидроксидын эрчим буурч, кальцийн гидросиликатын эрчим өссөн байна. Цементийн жингийн 1.5 %, 2.5 %-ийн нэмэлттэй үед кальцийн гидроксид буцан нэмэгдэж, гидросиликатын эрчим буурсан байна.Зураг 6, 7, 8-аас харахад наноцахиурын оксидын нэмэлтийн хэмжээ 1.5 %, 2.5 % үед дээрх гурван цементийн кальцийн гидроксидын эрчим эргэн нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байсан. Энэ нь кальцийн гидроксидын уусах чанартай холбоотой болно. Кальцийн гидроксидын уусах чанар 1.3 г/л байдаг. Харин кальцийн гидроксид усанд уусаж 1.1 г/л-ээс бага концентрацтай болоход кальцийн гидросиликат задарч кальцийн гидроксидыг үүсгэдэг. Цаашид концентрац буурч 1.08 г/л болоход C4AH11 задарч кальцийн гидроксидыг үүсгэдэг. Үүний үр дүнд гидрат нэгдлүүд задарч барьцалдах чадваргүй, аморф б...