Estimation of aboveground biomass is important for sustainable forest management and climate change mitigation. Traditional methods for estimating aboveground biomass rely on data collected from field measurements, which is spatially limited and also very expensive. Over the last years, remotely sensed (RS) datasets have been widely used for forest biomass assessment. So, the main aim of this research is to estimate and then map the above ground biomass (AGB) of forested site using modern radar satellite data. The study has the following objectives: I. Estimate the biomass of forest land, II. Estimating AGB using vegetation indices and Sentinel-1 satellite data recorded in the C-band with 5.55 cm wavelength. III. Conduct a comparative study of principal component analysis and random forest methods. As a test site, the area around Khangal sum of Bulgan Province was selected. In the study, the random forest method showed good results, and for Level 1 GRD data R2=0.823, RMSE=0.116 t/ha, while for Level 1 SLC data R2=0.815, RMSE=0.105 t/ha. Overall, sthe reseach indicated that it is possible to determine the AGB of forests in the temperate zone of Mongolia using radar satellite data.
Sentinel-1 дагуулын мэдээ ашиглан ойн газрын дээрх биомассыг тооцоолох нь
ХУРААНГУЙ: Газрын дээрх биомассыг тооцоолох нь ойн тогтвортой менежмент болон уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чухал үүрэгтэй. Газрын дээрх биомассыг тооцох уламжлалт аргууд нь хээрийн хэмжилтээр цуглуулсан өгөгдлийг ашиглан үнэлгээ хийх зарчимд тулгуурлах бөгөөд энэ нь орон зайн хувьд хязгаарлагдмал, өртөг өндөртэй юм. Орчин үед зайнаас тандсан мэдээг боловсруулан ойн биомассын үнэлгээнд ихээхэн ашиглаж байна. Энэхүү судалгааны ажил нь ойн газрын дээрх биомассыг сүүлийн үеийн радарын хиймэл дагуулын мэдээ ашиглан тооцоолж, улмаар зураглах үндсэн зорилготой. Тус зорилгын хүрээнд i) ойн газрын дээрх биомассыг тооцох, ii) Sentinel-1 дагуулын 5.55 см урттай радарын С-сувгийн мужид бүртгэгдсэн мэдээ болон ургамлын индексүүдийг ашиглан газрын дээрх биомассыг тооцоолох, iii) гол компонентын шинжилгээ болон санамсаргүй форестын аргыг харьцуулан судлах гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Судалгааны талбайгаар Булган аймгийн Хангал сум орчмын талбайг сонгон авсан. Судалгааны үр дүнгээс харахад санамсаргүй форестын арга сайн үр дүнг үзүүлж байсан бөгөөд Level 1 Ground Range Detected (GRD) мэдээний хувьд детерминацийн коэффициент (R2)=0.823, дундаж квадрат алдаа (RMSE)=0.116 тн га-1 байсан бол Level 1 Single Look Complex (SLC) мэдээний хувьд R2=0.815, RMSE=0.105 тн га-1 байлаа. Энэхүү судалгаа нь Монгол орны сэрүүн бүсийн ойн газрын дээрх биомассыг радарын мэдээ ашиглан тодорхойлох боломжтой гэдгийг баталж байна.
Түлхүүр үгс: Газрын дээрх биомасс (ABG), Санамсаргүй форестын арга (RF), Гол компонентын шинжилгээ (PCA), Ургамлын индекс (VI)