Fire in the steppe is one of the most common natural disasters in the eastern region of Mongolia. In 2019, 60.8% of the total fires in the eastern region occurred in the Dornod province and one of them was the fire that occurred in the Khukh Nuur Bag of the Choibalsan soum in Dornod province in April 2019 due to sparks falling from the railway engine. This study aimed to estimate the spatial distribution and levels of the fire and the changes in the grassland vegetation caused by the fire using Sentinel-2 data. We assessed the spatial distribution of the fire using the Normalized Burn Ratio (NBR) index, levels of the fire using differenced Normalized Burn Ratio (dNBR), and the changes in vegetation cover and regeneration in the area affected by the fire using photo monitoring techniques. According to the result, the fire covered 21.85% of the total territory of Choibalsan soum. When classifying the areas affected by the levels of the fire, 61.36% (137905.23 ha) was classified as low and 38.64% (86836.87 ha) was classified as moderate-high levels. In areas affected by the fire, the proportions of Artemisia adamsii and Аrtemisia frigida, which are indicator species of pasture degradation, increased 7.2 times. In contrast, Carex duriuscula and Stipa krylovii reduced by approximately 86%.
Хээрийн түймрийн ургамлан бүрхэвчид үзүүлэх нөлөөлөл (Дорнод аймгийн Чойбалсан сумын жишээн дээр)
ХУРААНГУЙ: Хээрийн түймэр нь Монголын зүүн бүсийн аймгуудад түгээмэл тохиолддог байгалийн аюултай үзэгдлүүдийн нэг юм. 2019 онд зүүн бүсэд гарсан нийт түймрийн 60.8% нь Дорнод аймгийн нутагт гарсны нэг нь 2019 оны 4 сарын 29 өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багт төмөр замаас үүдэн гарсан хээрийн түймэр юм. Бид энэхүү судалгаагаар Сентинел-2 хиймэл дагуулын мэдээ ашиглан тус хээрийн түймрийн оронзайн тархалтыг тооцоолж, шаталтын зэрэглэлээр үнэлэн, түймрээс үүдэн бэлчээрийн ургамалжилтад бий болсон өөрчлөлтийг тооцоолохыг зорьсон. Бид тус хээрийн түймрийн тархалтыг шаталтын нормчилсон харьцаа (NBR)-ны индекс ашиглан тооцоолж, шаталтын зэрэглэлийг шаталтын нормчилсон харьцааны өөрчлөлт (dNBR) индексээр үнэлж, түймэрт өртсөн талбай дахь тусгаг бүрхэцийн ургамалжилтын өөрчлөлт, нөхөн сэргэх үйл явцыг фото мониторингийн аргаар тодорхойллоо. Судалгааны дүнд тухайн түймэрт Чойбалсан сумын нийт нутаг дэвсгэрийн 21.85% нь өртсөн байна. Түймэрт өртсөн талбайг шаталтын зэрэглэлээр ангилахад 61.36% (137905.23 га) нь шаталтын зэрэглэл бага, 38.64% (86836.87 га) нь дундаас дээгүүр зэрэглэлтэй ангилалд хамаарч байна. Хээрийн түймэрт өртсөн талбайд бэлчээрийн доройтлын индикатор болох адамсын шарилж, аги зэргийн тусгаг бүрхэцэд эзлэх хувь 7.2 дахин нэмэгдсэн. Харин алаг өвс, хялгана, улалж зэрэг малд эдэмжит ургамлын эзлэх хувь ойролцоогоор 86%-иар багассан байна.
Түлхүүр үгс: Сентинел-2, Хээрийн түймэр, Шаталтын зэрэглэл, Бэлчээрийн ургамалжилт