In recent years, the problem of the complete use of resources is critical because the demand for rare earth elements has increased due to the limited amount of non-renewable resources. Therefore, this research aimed to determine the possibility of increasing metal recovery by sequentially leaching rare earth elements by acid and bacteria of synchysite-bearing ore. We selected the ore of rare earth elements from the Lugiin gol deposit for the leaching and prepared it by grinding it to a 1-5 mm particle size. The X-ray diffraction, petrographic, and minerographic analysis determined that the Lugiin gol deposit consisted of carbonatite rock containing pyrite and synchysite minerals. The rare earth ore was leached in 1.0 M H2SO4 for 6 weeks. After that, the bioleaching was carried out with a solid residue of acidic leaching after 42 days with thio-bacteria. The content of La, Ce, Pr, Nd, and Sm in the leachate was determined by the inductively coupled optical emission spectrometry. The metal recovery by acid leaching was 64-88% and as a result of bioleaching, the metal recovery increased by 10-15%.Furthermore, the total metal recovery reached 74.4-98.1% for La, Ce, Pr, Nd, and Sm. Consequently, under ambient conditions, thebioleaching following the acid leaching of the sample increased the rare earth metal recovery. Hence, it was possible to concentrate metal from ore with higher efficiency at mild conditions (1.0 M sulfuric acid, solid-to-liquid ratio of 1:6, room temperature and pressure).
Синхезитийн хүдрийг хүчил ба тионы бактериар дараалан уусган баяжуулах судалгаа
Хураангуй: Сүүлийн жилүүдэд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үл нөхөн сэргээгдэх нөөц баялгийн хэмжээ хязгаарлагдмал болж байгаа учир нөөцийг бүрэн ашиглах асуудал чухал билээ. Энэ судалгааны ажлаар синхезит агуулсан газрын ховор элементийн хүдрийг хүчил ба бактериар дараалан уусгаж, металл авалтыг нэмэгдүүлэх боломжийг тогтоохоор зорилоо. Уусалтад Лугийн голын газрын ховор элементийн хүдрийг сонгон авч, ширхэглэлийн хэмжээг 1-5 мм байхаар нунтаглаж бэлдсэн. Лугийн голын газрын ховор элементийн хүдэр нь синхезит, пирит агуулсан карбонатитын чулуулгаас бүрдсэн болохыг рентген диффракцийн анализ, петрограф ба минерографийн шинжилгээгээр тогтоов. Хүчлийн уусалтыг 1.0 М концентрацтай хүхрийн хүчлээр 42 хоног, уусалтын дараах хатуу үлдэгдэлд тионы бактериар мөн 42 хоногийн турш биоуусалтыг явуулж, уусмалд шилжсэн La, Ce, Pr, Nd, Sm-ын агуулгыг индукцийн холбоот оптик цацаргалтын спектрометрээр тодорхойллоо. Хүчлийн уусалтаар металл авалт La, Ce, Pr, Nd, Sm-ийн хувьд 64-88%, улмаар хүчлийн уусалтын хатуу үлдэгдэлд хийсэн биоуусалтын дүнд металл авалт 10-15%-аар нэмэгдэж, нийт металл авалт 74.4-98.1%-д хүрсэн. Иймд газрын ховор элементийн хүдрийг хүчлээр уусгасны дараа биологийн аргаар дараалан уусгаснаар металл авалтыг нэмэгдүүлэн, ердийн нөхцөлд хүдрээс металлыг өндөр бүтээмжтэйгээр уусган баяжуулах боломжтой юм.
Синхезитийн хүдрийг хүчил ба тионы бактериар дараалан уусган баяжуулах судалгаа
Түлхүүр үг: карбонатит, газрын ховор элемент, хүчлийн уусалт, биоуусалт, тионы бактер