The increased incidences of sheep adenomatosis in Mongolia determined by clinical and pathalogical diagnosis indicates the development of rapid molecular diagnosis. The presence of papillary to acinar neoplastic lesions that replace the normal alveolar structure of the lungs was noted in histology. The epithelial tumor cells derived from the alveolar wall were penetrated the air exchange ducts which is typical for pathological diagnosis of adenomatosis. 130-180 bp product of proviral 5’-LTR region was determined in tumor lung tissues of some sheeps by nested PCR. The PCR products were cloned and sequenced. Two novel short sequences clustered with Chinese, American, Indian and Scotland viral strains but not with African viral strains. This study showed that ovine pulmonary adenomatosis in Mongolia have been imported likely from foreign countries. Хонины уушгины аденоматозын хавдрын онковирусийг эд судлал болон полимеразын гинжин урвалаар оношилсон дүнгээс Сүүлийн үед манай орны зарим нутгийн хонинд уушгины аденоматоз өвчин эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг судлалын шинжилгээгээр оношлогдох нь ихэссэн нь үүсгэгч вирусийг молекул биологийн аргаар түргэн зөв оношлох, генийн дарааллыг тодорхойлон бусад орны омогтой харьцуулах судалгааг өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна. Туранхай эцэнхий, эмнэлзүйн шинж тэмдэгтэй нядлагдсан зарим хонины эмгэгт уушгины эдийн дээжээс провирусийн 5’-LTR-U3 -ийн 130-180 орчим хос суурь урт генийг шаталсан Полимеразын гинжин урвалаар олшруулан нуклеотидийн дарааллыг тогтоон Ген банк дахь бусад ижил төстэй генүүдтэй харьцуулахад Хятад, Америк, Энэтхэг болон Шотландын омгуудтай нэг кластерт орсон ба харин үүсгэгч вирусийн хоёр дахь омог болох Африкийн омгоос өөр байв. Эмгэгт өөрчлөлт бүхий хонины уушгины эдэд олон тооны янз бүрийн хэмжээтэй булчирхайлаг хучуур эсээс тогтсон хавдрын голомтууд ажиглагдав. Монгол хонинд илэрсэн уушгины хавдар үүсгэдэг эксоген Жаагсиектэ ретровирус нь халдварын гадаад эх үүсвэртэй болохыг энэ судалгаа харууллаа. Түлхүүр үг: Аденоматоз, хонины уушгины хорт хавдар,, провирус, эмгэг судлал, Жаагсиектэ ретровирус
We conducted active surveillance for avian influenza virus using sentinel ducks in central region of Mongolia (Khunt lake Saikhan soum, Bulgan province) that major wild bird habitat and outbreak site of H5N1 HPAI in wild birds in Mongolia from 2005 to 2011. Total of 39/104 (37,5%) samples were positive by insulated isothermal PCR (iiPCR) and 42/104 (40,38%) swab samples were positive by real time PCR (qPCR). In addition, AIV antibody detected in 35/104 (33,65%) serum samples tested by AIV NP ELISA kit. These results indicated that sentinel surveillance using domestic birds could be an effective method for avian pathogens including influenza in Mongolia. Enhanced sentinel surveillance in wild bird populations in Mongolia is therefore crucial for the understanding of global AIV transmission and epidemiology. Шувууны томуугийн тандах судалгаанд туршуул шувуу (Sentinel bird) байршуулах арга ашигласан дүнгээс Бид шувууны томуугийн тандах судалгаанд туршуул шувуу байршуулах арга зүйг ашиглах боломжийг судлах зорилгоор урьдчилсан туршилтыг 2019 оны 7-10 сард Булган аймгийн Сайхан сумын Хунт нууранд хийж гүйцэтгэв. Хунт нуур нь олон тооны нүүдлийн усны шувууд зусах болон дайрч өнгөрдөг ач холбогдолтой цэг бөгөөд 2005-2011 онд өндөр хоруу чанартай шувууны томуугийн (HPAI) A/H5N1 дэд хэвшлийн вирус илэрч байсан. Шувуунаас авсан арчдасны зарим дээжийг insulated isothermal PCR (iiPCR)-р шинжлэхэд 39/104 (37,5%), дээж эерэг, бүх дээжийг PCR (qPCR)-р шинжлэхэд 42/104 (40,38%) нь дээж эерэг дүн үзүүлсэн. Харин ийлдсэнд шувууны томуугийн эсрэг бием илрүүлэх ELISA-ийн шинжилгээгээр 35/104 (33,65%) дээжинд эсрэг бием илэрсэн. Иймд энэ арга зүйг Монгол орны нөхцөлд тохируулан сайжруулж шувууны томуугийн үүсгэгчийг илрүүлэхэд ашиглах нь уг өвчний эпидемиологийн байдлыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм. Түлхүүр үг: нугас, вирус, дархлаа, эпидемиологи, тархалт, ПГУ (Полимеразан гинжин урвал)
In avian influenza (AI) surveillance, total 686 (fecal n=682, swabs n = 4) samples of migratory birds were collected on August 2018 in Saikhan soum, Bulgan aimag, and these samples were analyzed by portable insulated isothermal (iiPCR) PCR in the field condition. Total of 137 pool of samples (each pool contains 4-6 samples) were analyzed by iiPCR and 3 pools of sample were found positive. Total of 9 pool of samples were positive by virus isolation with embryonated egg inoculation and HA analysis and 4/9 were identified as an avian influenza and 5/9 were identified as a Paramyxovirus by RT-PCR analysis. After sequencing, H3 (n=3) and H2 (n=1) subtypes were determined. iiPCR positive 3 pools were confirmed by egg inoculation and HA analysis and it shows that this newly applied method was able to use to the surveillance of avian influenza due to usefulness and high sensitivity. Шувууны томуугийн тандах судалгаанд зөөврийн полимеразын гинжин урвалыг ашигласан дүнгээс Шувууны томуугийн тандах судалгаанд зөөврийн (insulated isothermal PCR (iiPCR)) ПГУ-ыг хээрийн нөхцөлд хэрэглэх боломжийг турших зориолгоор 2018 оны 8 сард Булган аймгийн Сайхан сум Хунт нуурны орчмоос цуглуулсан нийт 686 (сангас; n=682, арчдас; n=4) усны шувуудын дээжинд хээрийн нөхцөлд шинжилгээ хийж үр дүнг гаргав. Гарсан үр дүнг лабораторид үр хөврөлт өндгөнд өсгөвөрлөх, ЦНУ болон RT-PCR-р баталгаажуулж илэрсэн вирусын НА дэд хэвшлийг нуклеотидын дараалал тогтоох аргаар тодорхойлов. Хээрийн нөхцөлд 137 багц дээжинд (4-6 дээж = 1 багц) iiPCR-р хийсэн илрүүлэх шинжилгээгээр шувууны томуугийн вирусын генийн өвөрмөц хэсэг 3 багц дээжинд илрэв. Лабораторид вирус өсгөвөрлөх болон ЦНУ-р шинжлэхэд 9 багц дээж эерэг гарсанаас шувууны томуугийн вирус (n=4) болон шувууны парамиксовирус (n=5)-ын халдвар байгааг RT-PCR-р баталгаажуулж, гений дараалал тогтоох аргаар шувууны томуугийн H3 (n=3) болон H2 (n=1) дэд хэвшил болохыг тодорхойлов. iiPCR-аар шувууны томуугийн вирусын генийн өвөрмөц хэсэг илэрсэн 3 багц дээжийн үр дүн лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажсан нь энэхүү хэрэглэхэд хялбар, мэдрэг чанар өндөр, түргэвчилсэн аргыг тандах судалгаанд хэрэглэх боломжтойг илтгэж байна. Түлхүүр үг: нүүдлийн шувуу, тандалт, үүсгэгч илрүүлэх, дэд хэвшил
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.