Kaolinite contains the largest amount of aluminosilicate, has a high surface area and volume ratio, is closely connected with tetrahedral Si2O5 and octahedral AI2(OH)4 sheets, and thus forms a two-sheet phyllosilicate structure. It belongs to a 1:1 type of clay structural classification. It is also an important and commonly used clay mineral. In this study, the mineral properties of Khongor-Ovoo kaolinite, located in the area of Khar-Airag sum, Dornogovi province, were studied and the prospect of porous silica material was determined by performing time-dependent mechanochemical activation and further dissolution in 20% sulfuric acid. The properties of the material were determined by the methods of X-ray fluorescence (XRF), differential thermal analysis-thermogravimetry (DTA/TG), X-ray diffractometer (XRD), scanning electron microscope (SEM), infrared spectroscope (FTIR), and the parameters of mechanical properties were analyzed. Мetakaolinite prepared by heat-treating the kaolinite mineral from Khongor-Ovoo was processed by mechanochemical activation up to for 30 minutes and then dissolved in 20% sulfuric acid at 90oC, the aluminum content of kaolinite mineral decreased from 26.96% to 2.54%, and the specific surface area of 58.38 m2/g increased to 182 m2/g. The porous silica contains only minor amount of quartz as an impurity.
Механохимийн идэвхжүүлэлтээр Хонгор-Овоогийн каолинитаас сүвэрхэг цахиурт материал гарган авах боломж
Хураангуй: Каолинит нь алюминосиликат хамгийн их хэмжээгээр агуулдаг, гадаргуугийн талбай болон эзлэхүүний харьцаа өндөртэй, талстын бүтэц дахь тетраэдр Si2O5 хуудас нь октаэдр AI2(OH)4 хуудастай дундын хүчилтөрөгчийн атомоор нягт холбогдож, 1:1 төрлийн шаврын бүтцийн ангилал үүсгэдэг, эдийн засаг болоод үйлдвэрлэлийн хувьд чухал ач холбогдолтой, түгээмэл хэрэглэгддэг шаварлаг эрдэс юм.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Дорноговь аймгийн Хар-Айраг сумын нутагт орших Хонгор–Овоогийн каолинитын эрдсийн шинж чанарыг судалж, хугацаанаас хамаарсан механохимийн идэвхжүүлэлтийг хийж, улмаар 20% хүхрийн хүчлээр боловсруулан уусгах замаар сүвэрхэг цахиурт материал гарган авах боломжийг тогтоосон. Материалын шинж чанарыг рентгенфлуоросценци (XRF), дифференциал дулааны анализ-термогравиметр (DTA/TG), рентгендифрактометр (XRD), сканнинг электрон микроскоп (SEM), нил улаан туяаны спекроскопи (FTIR)-ын аргуудаар тодорхойлсноос гадна механик шинж чанарын үзүүлэлтүүдийг тооцоолон гаргасан.
Судалгааны үр дүнд Хонгор-Овоогийн каолинитын эрдсийг дулааны боловсруулалтад оруулан метакаолинит бэлтгэн, цааш метакаолинитыг нүүрстөрөгчийн нано хоолойн нэмэлтэйгээр 30 минут механохимийн идэвхжүүлэлтийн аргаар боловсруулж, улмаар 20%-ийн хүхрийн хүчилд 900С-д уусгахад каолинитын хөнгөнцагааны агуулга 26.96%-иас 2.54% хүртэл буурч, хувийн гадаргуугийн талбайн 58.38 м2 /г-аас 187.2 м2 /г болж өсөн, эрдсийн хувьд дан кварц бүхий, нүх сүвэрхэг бүтэцтэй цахиурт материал үүссэн.
Түлхүүр үг: Метакаолинит, хүчлийн уусгалт, хөнгөнцагааны уусалт, гадаргуугийн талбай, нүх сүв.