Mongolia is sensitive to climate change due to its geographic location, ecosystems, and socioeconomic condition. Climate change in the last forty years has impacted desertification, water supply, and frequency and intensity of the natural disasters in Mongolia. Moreover, the livestock sector is more vulnerable to climate change due to its high dependence on weather and climatic conditions. The purpose of this study was to identify and categorize the most important, pressing, and measurable variables that directly and indirectly affect the social, economic, and ecological vulnerability of rural people, especially herders, to climate change. Based on the literature review, which was conducted on research reports and articles on the social, economic, and ecological impact, vulnerability, and adaptation of climate change in Mongolia and foreign countries, we identified 26 variables determining the vulnerabilities of Mongolia's rural population, including herders. The variables included 3 variables of climate hazard (drought, dzud, and aridity), 5 variables of exposure (vegetation change, pasture use, pasture water supply, four seasons of pasture availability, and desertification), 12 variables for sensitivity (number of livestock, livestock mortality, migration, female-headed households, dependency ratio, herder education level, poverty, unemployment, loans, savings, non-performing loans, and deaths from cardiovascular disease), and 6 variables of adaptive capacity (number of doctors, prepared hay and fodder, indexed livestock insurance, health insurance, social insurance, and number of cooperative members). In the future, there is a need to analyze the interlinkage between these variables as positive and negative, indirect and direct to determine the relationship and overlaps of the variables, conduct vulnerability assessment in different ecological regions and areas using the variables, and identify the causes for vulnerability. Уур амьсгалын өөрчлөлтөд нийгэм, эдийн засаг, экологийн эмзэг байдлыг үнэлэх хувьсагчуудыг тодорхойлох нь ХУРААНГУЙ Монгол орон нь газарзүйн байршил, экосистем болон нийгэм, эдийн засгийн онцлогоос шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орон юм. Сүүлийн 40 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт нь цөлжилт, усны нөөц, болон байгалийн гамшигт үзэгдлийн давтамж болон эрчимшилд нөлөөлж байна. Ялангуяа мал аж ахуйн салбар нь цаг агаар, уур амьсгалын нөхцөлөөс ихээхэн хараат байдгаас уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий, эмзэг салбар юм. Энэхүү судалгааны зорилго нь уур амьсгалын өөрчлөлтөд хөдөөгийн иргэд, тэр дундаа малчдын нийгэм, эдийн засгийн эмзэг байдалд шууд болон дам байдлаар нөлөөлж буй хүчин зүйлсээс хамгийн нөлөө ихтэй, тулгамдсан, хэмжигдэхүйц хувьсагчийг тодорхойлох, тэдгээрийг шинж чанарын хувьд ангилахад оршино. Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө, эмзэг байдал, дасан зохицох чиглэлээр Монголд болон гадаад орнуудад хийгдсэн судалгааны тайлан, өгүүлэлд дүн шинжилгээ хийсний үндсэнд бид Монгол орны хөдөөгийн иргэд, ялангуяа малчдын эмзэг байдлыг нөхцөлдүүлж буй 26 хувьсагчийг тодорхойлов. Үүнд, уур амьсгалын гамшигт үзэгдлийн 3 хувьсагч (ган, зуд, хуурайшил), өртөмтгий байдлыг илэрхийлэх 5 хувьсагч (ургамлын нөмрөгийн өөрчлөлт, бэлчээр ашиглалт, бэлчээрийн усан хангамж, 4 улирлын бэлчээрийн талбай, цөлжилт), мэдрэмтгий байдлыг илэрхийлэх 12 хувьсагч (малын тоо, малын хорогдол, хүн амын шилжих хөдөлгөөн, өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүн амын насны бүтэц, малчдын боловсролын түвшин, ядуурал, ажилгүйдэл, зээл, хадгаламж, чанаргүй зээл, зүрх судасны өвчнөөр нас баралт), дасан зохицох чадавхыг илэрхийлэх 6 хувьсагч (эмч мэргэжилтнүүдийн тоо, бэлтгэсэн хадлан тэжээл, малын индексжүүлсэн даатгал, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал, хоршооны гишүүдийн тоо) байна. Цаашид эдгээр хувьсагчуудын эмзэг байдалд нөлөөлөх байдлыг эерэг болон сөрөг, дам болон шууд гэсэн байдлаар ангилж, хоорондын давхцал болон уялдааг тодорхой болгох, мөн экологийн харилцан адилгүй бүс, орон зайн хувьд эмзэг байдлыг нарийвчлан үнэлэх, түүний учир шалтгааныг гүнзгийрүүлэн судлах хэрэгцээ байна. Түлхүүр үгс: Уур амьсгалын өөрчлөлт, Эмзэг байдал, Мал аж ахуй, Хувьсагч
Since the 1990s, Mongolia has transitioned to a market economy, and due to the occurrence of natural disasters (drought and dzud), and the lack of local jobs, herders are losing their livestock, which is the main source of livelihood and migrating to cities. As consequence, the number of internal migrations has increased drastically. These migrants have been settling in the central part of the country, where the cities are located, changing the settlement patterns, increasing the population densities of the cities, causing over-concentration of the population, affecting environmental pollution, industrial area ratio, and local economic growth. Therefore, it is crucial to estimate and analyze the future resident population of Ulaanbaatar city to reduce the over-concentration of the population. The main purpose of this research was to estimate the future resident population of 330 soums in Mongolia. In order to determine the soums and cities with development potential, a literature review was conducted, and as a result, 94 soums and cities (21 provincial centers, 72 soum centers, Baganuur district) were determined. In this study, the population projection was estimated using the UN ratio method when the resident population of Ulaanbaatar was assumed to be stable until 2050, and 2 development policy options were applied to increase the resident population in the soums and cities with development potential. According to the result, the resident population of Ulaanbaatar was expected to be 2.52 million in 2050 by the A3 scenario, 2.37 million by the A1 scenario, and 2.0 million by the A2 scenario, making up 50.5 percent, 47.4 percent, and 40.0 percent of the total population, respectively. In 2050, the resident population of 21 provinces was expected to be 2.48 million by the A3 scenario, 2.63 million by the A1 scenario, and 3.0 million by the A2 scenario, making up 49.5 percent, 52.6 percent, and 60.0 percent of the total population, respectively. 2050 он хүртэл хүн амын өсөлтийг Улаанбаатар хотод тогтвортой хадгалах, хөгжлийн ирээдүй сайтай сумдад түлхүү суурьшуулах хүн амын хэтийн тооцоо ХУРААНГУЙ Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш хөдөө, орон нутагт бий болсон ажлын байрны хомсдол болон байгалийн гамшигт үзэгдлээс (ган, зуд) болж, амьжиргааны эх үүсвэр болох малаа алдсан малчдын хөдөөнөөс хот суурин газар руу чиглэсэн дотоод шилжих хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Эдгээр хот суурин газар шилжин ирэгчид манай орны төв хэсэгт буюу томоохон хот суурин, тэдгээрийн дагуул бүс нутгуудаар суурьшиж, хүн амын байршил, нутагшилтад өөрчлөлт оруулан хотын бүс нутгийн ачааллыг ихэсгэх, хүн амын хэт төвлөрөл, орчны бохирдол, үйлдвэрлэл-нутаг дэвсгэрийн зохисгүй харьцаа, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ялгаатай байдал зэрэг нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлст нөлөөлж байна. Иймд Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутгийн хүн амын нэмэгдэх боломжийн талаарх тооцоолол, судалгааны ажил шаардлагатай байна. Энэхүү судалгааны гол зорилго нь Монгол Улсын 330 сумд оршин суугаа хүн амын хэтийн тооцоог хийхэд оршино. Энэхүү судалгаагаар Хөгжлийн ирээдүй сайтай сум, сууринг тодорхойлохын тулд өмнө нь энэ чиглэлээр хийгдсэн судалгаануудыг тоймлож, үр дүнгүүдийг давхцуулан хөгжлийн ирээдүй сайтай 94 сум, суурингуудыг (21 аймгийн төв, 72 сумын төв, Багануур) тодорхойлсон. Мөн Нэгдсэн Үндэстний Байгуулла (НҮБ)-ийн харьцааны аргыг ашиглан хүн амын хэтийн тооцоог Улаанбаатар хотын хүн амыг 2050 он хүртэлх хугацаанд тогтвортой барьж, улмаар хүн амыг Хөгжлийн ирээдүй сайтай сумдад түлхүү суурьшуулах бодлогын 2 хувилбарыг дэвшүүлж хийсэн. Судалгаагаар Улаанбаатарт оршин суугаа хүн ам 2050 онд А3 хувилбараар 2.52 сая, А1 хувилбараар 2.37 сая, А2 хувилбараар 2.0 сая болж нийт хүн амын 50.5 хувь, 47.4 хувь, 40.0 хувийг тус тус бүрдүүлнэ. 21 аймгийн оршин суугаа хүн ам хүн ам 2050 онд А3 хувилбараар 2.48 сая, А1 хувилбараар 2.63 сая, А2 хувилбараар 3.0 сая болж нийт хүн амын 49.5 хувь, 52.6 хувь , 60.0 хувийг тус тус бүрдүүлнэ. Түлхүүр үгс: Сумын хүн амын хэтийн тооцоо, Харьцааны арга, Хөгжлийн ирээдүй сайтай сумдын хүн амын хэтийн тооцоо, Хөгжлийн ирээдүй сайтай сумд, Хүн амын өсөлт
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2025 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.