ОРШИЛБид өмнөх судалгаандаа Монгол чоногоно ургамлын газрын дээд хэсгээс гиспидулин бодисыг цэврээр ялгаж түүний молекулын бүтэц байгууламжийг орчин үеийн спектроскопийн аргаар таньж тодорхойлсон ба тухайн ургамлын нийлбэр алкалоид зарим бүлэг хандны S.aureus, M.luteus, S.epidermis бактерийн ургалтыг дарангуйлсан идэвх, бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг дарангуйлах идэвх (quorum sensing), мутагенийг дарангуйлах идэвх болон тухайн ургамлын метанолын хандны антиоксидант идэвхийн судалгааг DPPH, ABTS аргаар харьцуулан тодорхойлсон үр дүнг мэдээлсэн билээ [1,2]. Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) нь олон наст өвслөг ургамал, нийлмэл цэцэгтний (Compositeae) овогт багтдаг манай орны унаган ургамал юм [3].Чоногоны төрлийн 250 зүйл ургамал Төв болон Зүүн өмнөд Ази, Газрын дундад тэнгисийн орчмоор нилээд ихээр тархан ургадаг тухай тэмдэглэсэн байна. Тэдгээрээс Турк улсын нутагт 19 зүйл Чоногоно ургадгаас 7 зүйл нь тухайн орны унаган ургамалд багтдаг [4,5]. Турк болон Энэтхэг улсын нутагт ургадаг зарим зүйл Чоногоны фитохими [6-11] болон уламжлалт анагаах ухаан хийгээд ардын эмнэлэт хэрэглэдэг тухай хэвлэлийн тоймд дурьдсан байна [12]. Бид энэхүү бүтээлдээ Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгээс гиспидулин, кверцетин-3-О-рутинозид (рутин), лупеол, тараксастерол, β-ситостерол бодисыг химийн цэвэр төлөв байдлаар ялгаж тэдгээрийн молекулын бүтэц байгууламжийг нил улаан туяаны спектр, масс спектрометер болон орчин үеийн 1 H, 13 C ба хоёр хэмжээст (2D NMR: HSQC, HMBC, 1 H-1 H COSY, NOESY) ЦСР-ын спекторскопын аргаар таньж тодорхойлсон үр дүнг нэгтгэн мэдээлэв. СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгийг 2014 оны 8 сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг Ханбаянзүрх уулын хормой, элсэрхэг сайрын хөвөө, нүцгэн толгодоос түүж бэлтгэв. Тухайн ургамлын ангилал зүйн тодорхойлолтыг ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн проф., доктор Ч. Санчир хийв. Ургамлын хатаадас ШУАийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторид хадгалагдаж байна. Арга зүй: Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгийг түүж стандартын дагуу хатааж, нунтаглан бэлтгэв. Дээжийг 95%-ийн этилийн спиртээр перколяцийн аргаар хандлав. Хандлагч уусмалыг зайлуулсны дараа өтгөн хандыг нэрсэн усаар сүспензлэн петролейны эфир, хлороформ, этилацетат, нбутанолоор дараалуулан хандалж, бүлэг хандыг гарган авав. Бүлэг ханд бүрт нимгэн үеийн хроматографийн (НҮХ) судалгаа хийж, хэт ягаан туяаны (ХЯТ) гэрлээр шарж, оношлуур урвалжаар илрүүлэн зохих дүн шинжилгээ хийв. Улмаар этилацетат, н-бутанол болон петролейний эфирийн бүлэг хандыг баганат хроматографийн (БХ) аргаар төрөл бүрийн уусгагчийн системийг ашиглан биологийн идэвхт бага молекулт нэгдлийг химийн цэвэр төлөв байдлаар ялган авч, тэдгээрийн Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын фитохимийн судалгааХураангуй: Манай орны унаган ургамалд багтдаг Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.) ургамлын газрын дээд хэсгийн этилацетат, н-бутанол,...
14,1±0,3 мг/г, антиоксидант идэвх 3,6 ± 0,3 µг/мл (ABTS),1,3 ± 0,1 µг/мл (DPPH) тус тус хэмжээтэй байв.Түлхүүр үг: Монгол чоногоно (Jurinea mongolica Maxim.), Compositae, Хиспидулин, нийлбэр фенолт нэгдэл, куарум сенсинг механизм, бактерийн омог, мутаген, антиоксидант
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.