Бид энэ ажлаар P3HT:PCBM (1-(3-methoxycarbonyl) propyl-1-phenyl-[6, 6]-methanofullerene: poly(3-hexylthiophene) холимог хагас дамжуулагч полимер материалд суурилсан органик нарны элементийн идэвхт гадаргууг тогтоож, хатаах горим, түүний гэрлийн шингээлтэд хэрхэн нөлөөлөхийг судлав. Эндээс DCB уурын орчин болон ердийн н°хц°лд тасалгааны температурт хатааж, тогтоох нь ил³³ ³р д³нтэй болохыг ³з³³лэв. М°н дээжийн гэрлийн шингээлтийг сайжруулах зорилгоор ITO шилэн суурь дээр алтны нано-б°°мийн болон х°нг°н цагааны нимгэн ³е давхарга суулгах замаар органик полимер нарны элементийн идэвхт гадаргуун гэрлийн шингээлтийг нэмэгд³³лж болохыг тогтоолоо.
Бид энэ ажлаар P3HT/PCBM (poly(3-hexylthiophene) 1-(3-methoxycarbonyl) propyl-1-phenyl-methanofullerene) холимог полимер материалд суурилсан органик нарны элементийн ашигт үйлийн коэффициент (А.Ү.К)-ийг сайжруулах судалгааг түүний идэвхт давхарга P3HT/PCBM-ийг тогтоож хатаах горимоос хамааруулан судлав. Эндээс идэвхт давхаргын гэрлийн шингээлт, гадаргуун морфологи, кристалжилт нь идэвхт давхарга тогтоох хугацаа болон дулааны боловсруулалтын горимоос хамааран хэрхэн өөрчлөгдөж байгааг үзүүлэв. Хамгийн сайн үр дүн үзүүлсэн дээжүүдээ ашиглан нарны элемент хийж түүний А.Ү.К-ийг хэмжив. Идэвхт гадаргууг богино хугацаанд суулгаж хатаагаад, дараа нь шаталсан горимоор халааж боловсруулсан идэвхт давхарга бүхий нарны элементийн үр ашиг нэмэгдэж байгааг үзүүлэв.
Энэ ажлаар будгаар идэвхжүүлсэн нарны элементийн үзүүлэлтийг сайжруулах судалгааг TiO2 электродын үе давхаргыг TiCl4 болон мочевинын уусмалыг хослуулах болон дан дангаар нь ашиглан боловсруулалт хийж сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Боловсруулалт хийсэн болон хийгээгүй TiO2 электродын гадаргуун морфологи, түүнд шингээгдэх будгийн хэмжээ болон эдгээр электродод суурилсан нарны элементийн ашигт үйлийн коэффициентуудыг харьцуулан судлав. Гадаргуун боловсруулалтаас хамааран TiO2 электродод шингээгдэх будгийн хэмжээ өөрчлөгдөж байгааг үзүүлэв. Эндээс TiO2 нимгэн үеийн гадаргууг мочевинын уусмалаар боловсруулсан электрод хамгийн их буюу 5.51Ч10−8моль/см2 будаг шингээж байгаа бол TiCl4-оор идэвхжүүлж боловсруулсан электродод суурилсан нарны элемент хамгийн өндөр үр ашигтай буюу А..К нь 8.736% байгааг тогтоов.PACS numbers: 88.40.hj, 81.65.-b, 73.50.Pz
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.