ХУРААНГУЙ ОРШИЛЖигүүртний аймаг нь байгалийн экосистемд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээс гадна хүний гараар бүтээсэн агроценозод ч асар их үүрэгтэй. Хүн төрөлхтний хөгжил дэвшил, нийгэмших үйл явцад хот суурин байгуулах, газар тариалан эрхлэх гэх мэтээр жигүүртний аймгийн амьдрах орчин амьдралын хэлбэрт олон талаар нөлөөлөх болсон. Үүнтэй холбоотойгоор хүнд ойромсог буюу синантроп зүйлүүд олширсон. Энэ нь эргээд хог хаягдал үүсгэх, элдэв халдварт өвчин тараах, онгоц мөргөлдөх гэх мэт олон сөрөг үр дагавар авчрах болжээ. Иймд жигүүртний аймгийн биологи, экологийн судалгааг нарийвчлан хийх нь чухал ач холбогдолтой. Энэхүү өгүүллэгт Хөх хотын "Байта" онгоцны буудлын дэргэдэх тариалангийн талбайн шувуудын бүлгэмдлийн өдрийн болон улирлын идэвхийн судалгааны үр дүн танилцуулна.
Бид энэхүү судалгааны нэг хэсэг болгон Байта орчмын судалгааны талбайг байгаль газарзүйн нөхцөл, ургамалжилтаар нь хээр тал, тариалангийн талбай, суурин, мод бут бүхий газар, ус намгархаг газар болон хогийн цэг гэсэн 6 ялгаатай амьдрах орчинд хувааж шувуудын бүлгэмдлийн бүтцийн судалгааг хийсэн. Энэхүү өгүүллэгт тариалангийн талбайн шувуудын бүлгэмдлийн бүтэц, улирлын ялгааны талаар өгүүлнэ. СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ, ХУГАЦААБид судалгаа хийсэн нутгийн байгалийн нөхцөл, шувууны аймгийн төлөв байдлыг тодруулахдаа цэгэн болон шугаман маршрутын аргыг ашиглав /энэ өгүүлэлд зөвхөн цэгэн трансектийн аргаар цуглуулсан материалыг нэгтгэсэн болно/. Хээрийн судалгааг цаг агаарын тохиромжтой нөхцөлд, шувуудын идэвхитэй цагуудад хийж гүйцэтгэсэн. Цэгэн трансектийн судалгааг 2 цэгт, сард 3 удаа тухайн сонгон авсан цэгээс 150 м радиус дотор хийлээ. Нэг удаагийн ажиглалтыг 2 цагийн давтамжтайгаар 10 минут хийж, ажиглагдсан шувуудын зүйл, тоо толгой, Ã. Àðèóíaeàðãàë, Yang Guisheng, (2013) ÕÀÀ-í Øèíaeëýõ óõààí ñýòã¿¿ë ¹10 (01):224-228
scite is a Brooklyn-based organization that helps researchers better discover and understand research articles through Smart Citations–citations that display the context of the citation and describe whether the article provides supporting or contrasting evidence. scite is used by students and researchers from around the world and is funded in part by the National Science Foundation and the National Institute on Drug Abuse of the National Institutes of Health.
customersupport@researchsolutions.com
10624 S. Eastern Ave., Ste. A-614
Henderson, NV 89052, USA
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.
Copyright © 2024 scite LLC. All rights reserved.
Made with 💙 for researchers
Part of the Research Solutions Family.